Л.Гантөмөр 13 хүүхдийн сургалтын төлбөр даахаар болов


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр "Гэрэлт ирээдүй" өдөр өнжүүлэх төвийн 13 хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхөө амлалаа. Тодруулбал тэрээр өчигдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр энэ тухайгаа мэдэгдсэн байна.
Энэхүү төвийг Б.Уранчимэг гэх бүсгүй гурван жил аргал түүж, эсгий таавчиг хийн зарж цуглуулсан 40 гаруй сая төгрөгөөрөө барьсан бөгөөд түүнийг 110 гаруй хүүхдүүд ээжээ гэж дууддаг болжээ. Мөн түүний 50 гаруй хүүхэд их, дээд сургууль төгсөөд Монгол Улсын залуу боловсон хүчин болон бэлтгэгдсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ