Өмнөд Суданы босогчид эрх баригчидтай энхийн хэлэлцээ хийнэ

Өмнөд Суданы босогчид ба эрх баригчид хоорондоо гал зогсоох тохиролцоонд хүрч эхний алхамаа хийхэд бэлэн болжээ.Босогчид болон цэргүүд хоорондоо эвлэрэлийн шинэ гэрээ байгуултал гал нээхгүй байхаар тохирсон юм.

Өмнөд Суданд зэвсэгт мөргөлдөөн өнгөрсөн сарын дундуур эхэлсэн ба эрх баригчдын мэдээлснээр тус оронд төрийн эргэлт хийх оролдлого гарсан гэж үзсэнээс ийнхүү олон хүний амь насанд хүрсэн тулаан болсон билээ. Мөргөлдөөний улмаас 1000 орчим хүн амь насаа алдсан хэмээн НҮБ-аас мэдээллээ. Олон орнууд Өмнөд Суданаас өөрсдийн иргэдийг эргүүлэн татсан байна.

Одоогийн байдлаар тус улсад 120 мянган хүн эмх замбараагүй байдлын улмаас гэр оронгүй болоод байгаа ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ