Цагдаагийн дэд ахлагч галаас хүний амь аварчээ


СБД-ийн нэгдүгээр хороо, ЗЦГ-ын орчимд байдаг дулааны худагт гарч байсан галаас цагдаагийн дэд ахлагч М.Сундуйжав хүний амь аварчээ. Тодруулбал оршин суух тодорхой хаяггүй иргэн 34 настай эрэгтэй Б-г галаас гаргаж амь насыг нь аварчээ.
Мөн уг галд хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүн шатаж нас барсан хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ