Йоахим Лёв: Бразил аварга болно

Германы хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Йоахим Лёв ирэх жилийн төлөвлөгөөнийхөө талаар ярьжээ.
“Миний мөрөөдөл биелнэ байх гэж найдаж байна. Би багаа энэ жил дэлхийн аваргын шигшээ тоглолтод оролцуулахыг хүсч байгаа. Бид чадах бүхнээ хийх болно. Гэхдээ одоогоор ямар ч баталгаа өгч чадахгүй нь. Бид чаддаг зүйлээ хийхийн сацуу бэртэл, гэмтэл авчихгүй байвал болох нь тэр. Аваргын төлөө ширүүн өрсөлдөөн өрнөнө. Манай баг сайн гэдгийг мэдэх учраас би тайван унтаж байх юм.
Мэдээж, аварга болох хамгийн өндөр магадлалтай баг бол Бразилийн шигшээ. Тэднийг ялах нь амархан гэж бодож байгаа хүн эндүүрч байгаа хэрэг. Тэдний баг үнэхээр чадварлагаас гадна хөгжөөн дэмжигчид нь ихээхэн тус хүргэнэ” хэмээн Лёв өгүүлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ