Солонгост ажиллаж байсан монгол залуу амиа алдав

Солонгост ажилладаг монгол залуу ажлаа хийж байгаад 16 давхраас унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал Өнгөрсөн сарын 26-ны өдрийн 11.15 цагийн орчим Солонгосын Кёнгиду, Юнгин дүүрэг дэх Гихинггү, Дунгбэгдун дах нэгэн оронсууцны хороололд энэхүү осол гарсан бөгөөд 35 орчим насны энэ монгол залуу айл нүүлгэдэг ажил хийдэг байжээ.

Уг залуу нь өргөгч краныг 16 давхар дах айлын тагттай холбох ажил хийж байхдаа унасан бөгөөд тэрээр аюулгүйн ажиллагааны дүрмийг биелүүлээгүй төдийгүй хамгаалалтын бүс зүүгээгүй байсан юм байна. Энэ талаар Юнгин дүүргийн цагдаагийн газраас мэдээлжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ