Ихрүүдийн аавыг уяачдын холбооны тэргүүн болгоё

Монгол Улсад дөрвөн ихэр хүүхэд мэндэлж эсэн мэнд бойжиж байгаа мэдээ монгол зоныг хагартал баярлуулж байгаа билээ.
Төрийн өндөрлөгүүд хүртэл хөл алдан гүйж дөрвөн ихэрт санаа тавьж, сайхан цагаан мэдээг уншсан монголчууд харамгүй ерөөлөө хайрласаар.
Ингээд араас нь дөрвөн ихэр үрийн буян заяа яасан ч их юм, тэднийхээ ачаар аав ээж нь үнэхээр л башийж байнаа.
Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт албан хаагчдаа болон бяцхан дөрвөн ихэрт нь баяр хүргэнгээ байгууллагынхаа зүгээс орон сууц бэлэглэж буйгаа зарласан.
Эх нялхас 18 нас хүртэл нь тэднийг үнэгүй эмчилнэ, томоохон брэндийн дистрибьютор дэлгүүрийн зүгээс 12 нас хүртэл нь бүрэн хувцаслана, Хүүхдийн төлөө сангаас "Алтан түлхүүр" хүүхдийн хадгаламжийг өгөх, орон нутагт нь алба хааж буй аав нь хотод ажиллах гээдөч төчнөөн сайхан мэдээллүүд ар араасаа цуварна.
Гэтэл энд нэг юм ажиглагдаж байгаа юм. Монголчууд бидний хэт туйлширч асуудалд ханддаг явдал гэх юм уу даа. Бяцхан үрстээ юугаа ч харамлахгүй барих нь маш сайн хэдий ч бас арай хэтрүүлж байна аа.
Өнөө өглөө ихрүүдийн аавыг магистрт сургана гэсэн мэдээ цацагдлаа, араас нь Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлөөс ихрүүдэд 2 өрөө орон сууц олголоо гэсэн мэдээ цацагдав.
Тун удалгүй ихрүүдийн ээжийг Эмэгтэйчүүдийн байгууллагын нарийн бичгийн дарга болголоо, ихрүүдийн аавыг уяачдын холбооны тэргүүн ч юмуу цаашлаад ямар нэгэн сайд дарга боллоо гэх мэдээ ч гарахад ойрхон мэт санагдах боллоо.
Ээ дээ монголчууд минь дээ гэж...
Туйлшралгүй монголчуудын үрс маш олон болтугай.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ