Г.Алтанхүүгийн гэрийнхнээс байцаалт авчээ

Найз охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж буй Г.Алтанхүү ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.
Түүний хэрэгт МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхаарлаа хандуулахаас гадна Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав биечлэн танилцаад буй.
Тэрээр хэрэгтээ танилцаж, талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж,шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс өөр шинжээчийн бүрэлдэхүүн томилоод байгаа юм.
Учир нь шүүх эмнэлгийн эмч нар охиныг гадны нөлөөгүй амиа алдсан хэмээн дүгнэлт гаргаад байгаа билээ.
Тэгвэл уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгаж, Г.Алтанхүүгийн хамаатан гэгдэх н.Болормаа, н.Бурмаа нараас байцаалт мэдүүлэг авчээ. н.Болормаагийн хувьд талийгаач бүсгүйг хэд хэдэн хувийн эмнэлгээр дагуулж явсан, сүүлд ГССҮТ-д хүргэж ирсэн нэгэн аж.
Тэрбээр талийгаачийн нагац эгч н.Сүрэнхорлоод “Талийгаачийг найз залуудаа зодуулсан” гэж хэлсэн байдаг.
Харин Г.Алтанхүүгийн үеэл дүү МҮОНТВ-ийн HIT нэвтрүүлгийн хөтлөгч байсан н.Бурмаа мөнгө төлөөд дүүгээ батлан даалтад гаргахаар хөөцөлдөж явсантухай хэвлэлээр мэдээлсэн юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ