Хэзээ ч харж байгаагүй этгээд үс засалтууд

Та бүхний харж байгаа энэхүү этгээд сонин үс засалтууд энэ оны “Hair Wars” тэмцээний шилдгүүд юм. 1985 оноос хойш жил бүр энэ сонирхолтой тэмцээн явагдсаар ирсэн.

Үсчний ур чадвар, нарийн мэдрэмж шаардсан тэмцээн энэ жил АНУ-ын Детройт хотноо зохиогдлоо. Дөрөвдүгээр сарын 28-нд зохиогдсон энэ уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс чадварлаг үсчингүүд ирж оролцсон юм.

Үсийг өнгө өнгөөр будаж, залгаж хачирхалтай хэлбэр дүрст оруулан нэг төрлийн урлагийн бүтээлүүдийг бий болгосон байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ