Бэр эгч минь намайг галзууруулах нь ээ

Манайх дундаж л амьдралтай гэр бүл. Ах маань хоёр жилийн өмнө хүнтэй сууж одоо ч бидэнтэй хамт амьдарч байгаа. Удахгүй тусдаа гарна гэж ярьдаг ч гарч чадахгүй л байгаа. Ээж аав ах, ахын эхнэр гээд бид хэд амьдардаг. Нэг их ч олуулаа биш л дээ. Гэхдээ би эмэгтэй хүний ийм байдалд их дургүй ээ. Бэр эгч их дуу чангатай, тэгээд бас болоогүй их хартай. Айлд амьдарч байж ахыг маань хардаад хэрүүл хийхээрээ яадаг гээч. За тэр хэл ам, хэрүүл тэмцэл нь ч яахав гэхэд арчаа муутай. Гэр орноо ч санаагаараа цэвэрлэчихгүй их төвөгтэй юм аа.

Би түүнд ийм байна, тийм байна гэж хэлвэл бас бөөн юм болох юм болов уу. Яаж байгаа байдлыг нь ойлгуулах вэ.

Сэтгэлзүйч:

Гэр бүл хоорондын асуудал тун ярвигтай. Ялангуяа хадмуудтайгаа амьдардаг бол. Өөрийнхөөрөө байгаа тэр эмэгтэйг буруутгах ч хэцүү, гэхдээ бусаддаа таагүй байдал үүсгэж байгаа нь түүний зөв биш.

Ах чинь түүний бүх байгаа байдлыг ойлгож, хайрлаж байгаа бол тэдний л асуудал. Залуу гэр бүлүүдэд хардах, хэрэлдэх асуудал бишгүй л тохиолдоно. Энэ болгонд таагүй байдал гэр бүлд үүсгэж байгааг хэн нэгэн хэлэх нь зүйтэй. Тэр эмэгтэй өөрийнхөө ямар байгааг хөндлөнгөөс харж чадахгүй байгаа учир түүнд хэлж зөвлөх нь гэр бүл нь болсон та нарт ногдож байгаа үүрэг юм шүү дээ. Гэхдээ гэр бүлдээ илүү хэцүү байдал үүсгэлгүйгээр түүнтэй ойлголцох хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ