“Банш” Батаа тэргүүтэн “алж байна аа”

Хошин урлагийнханыг сайшаан магтах нэг нь ч байна. муулах ч нэг нь бий. Ядмагхан сэтгэж, хэдхэн тоймтой сэдэв болох гэр бүлийн хэрүүл, нууц амраг, ядуу амьдрал, оюутны байр, баян айлын хүн, хурим, гадагшаа гарч буй хүмүүс, эсвэл гудамжны хар яриа, ургийн бичиг, ХДХВ ба ДОХ гэх мэт дотор эргэлддэг гэж үздэг нь ч үнэн.

Гэхдээ тэр хэдэн жүжигчин улсын мөнгө хулгайлж, ардын хөрөнгө сүйтгээгүй. Бор зүрхээрээ, хүний инээдээр л хэдэн төгрөг олж байна. Харин ч тэд урагшлахыг хүсч, сонгодог жүжиг тоглож, кино хийж, олон нийтийн арга хэмжээнд оролцож байна. Шүүмжлэх юм мундсан биш энэ хэдийг хараагаад яахав дээ гэж боддог юм.

Хааяа хошин шог үзэх зүгээр шүү. Телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дандаа л хэдэн улс төрчдийн хэрүүл гарч, энд, тэнд ч төөрлөө, тэнд данстай, тйим гэмт хэрэгт холбогдлоо, ийм аймшигт гэмт хэрэг гарлаа,тэдэн хүн түлэгдэж үхлээ, тэрний авгай тэдэн долларын хувцас өмслөө, тийм цүнх үүрлээ гэсэн мэдээлэл сонсож байгаа нь яг үнэндээ үнэн шүү дээ.

Өчнөөн олон сувгаар нь олигтой гарч байгаа юм байхгүй. Рекламаар л бөмбөгдөж мэднэ дээ. Толгой эргэтэл минь. Ийм байхад, энэ их стресстэй нийгэмд хошин шог үзэж хааяа алжаалаа тайлж, инээж яагаад болохгүй гэж. Харин хэний, ямар хамтлагийн тоглолтыг үзэх вэ гэдэг нь хувь хүний сонголт байх.

Миний бодлоор “Шинэ үе”, “X TYЦ”, “Маск” энэ тэр гэсэн ахмад үеийн хамтлагууд нэр хүнд нь үзэгчдэд арай илүү гэсэндээ нэг их сүртэй реклам хийгээд л тоглолтоо хийдэг. Тэр тоглолт нь тийм ч сүрхий чанартай болдоггүй, тэгээд их ойр ойрхон хийдэг болсон шиг санагдсан. Харин сүүлийн үед гарч ирж байгаа “Мөрөөдлийн театр”, “Эмоц” гэх мэт “жижиг” хамтлагууд “хөөрхөн” үзүүлбэрүүд бэлтгээд байх шиг ээ. “Банш” Батаа ч ёстой адтай, одтой, авьяастай залуу юм аа. Надад их таалагдаад байгаа юм. Ямар л бол ямар дүр бүтээнэ гээч. Нүд, ам , хамарных нь хөдөлгөөн гэж цаанаасаа заяачихсан “амьтан”. Өнөө акул жүжигчдийг ардаа орхиод л “давхиад” байх шиг байна. Ер нь хийвэл хийсэн шиг л хийсэн дээр л дээ. Хүмүүс ч төлсөн мөнгөндөө таарсан инээд “худалдаж аваад” гарах хүсэлтэй байдаг нь ойлгомжтой.

Бас жил бүрийн шинэ жилээр хошин шогийн хамтлагуудыншинэхэн хошин шогийн зохиомжууд телевизүүдээр гарч, үзэгч түмнийг баясгадаг байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд цөөрсөөр цөөрсөөр энэ жил өнөө шинэ залуу хамтлаг болох “Мөрөөдлийн театр”, “Эмоц” хоёрын зохиомж гарч харагдсан. Өнөө акулууд залхуурсан бололтой. Эсвэл хангалттай мөнгө олдог тэдэнд илүү хөдөлмөр хийх нь дэмий юм шиг ч санагдсан ч биз. Уг нь “банш” батаа тэргүүтэй залуу уран бүтээлчдээ чамлаж суухын оронд ана мана үзэлцэх л хэрэгтэй юм байгаан. Тэгж байгаад нийгмийн шалгаралаараа сүрэнд нь дарагдах ч юм бил үү ахмад хошин шогчид оо.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ