Гэр бүлийн хүчирхийллийг "томчууд" анхаарч эхэллээ

Сүүлийн үед сэтгэл сэрдхийлгэм гэр бүлийн хүчирхийлэл олноор үйлдэгдэх болсон билээ. Тиймээс хүний эрхийн төлөө ажилладаг 27 төрийн бус байгууллага нэгдэж, гэр бүлийнэ хүячирхийлэд өртөгчдийн бодит хамгаалалт, хуулийн шинэчлэлийг тэргүүн ээлжинд хийх шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөн­хий сайд, Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түв­дэндорж, НББСШУ-ны байн­гын хорооны дарга, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга, эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга, ЦЕГ-ын дарга нарт хүргүүлсэн билээ.

Тэгвэл ЦЕГ-ын дарга Б.Билэгт "Танайхаас ирүүлсэн бичигтэй танилцаад гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх талаар санал боловсруулж, шийдвэрлэх үүрэгтэй ажлын хэсэг байгууллаа" гэсэн хариу ирүүлсэн байна.

Мөн Ерөнхийлөгч гэр бүлийн хүчирхийллийн талаар хэлэлцүүлэг лекц уншиж, шинэ он солигдох мөчид ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ ч гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зогсч байгаагаа онцолсон билээ.

Харин Хүний эрхийн үндэсний комисс"Саяхан Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал хандуулж тодорхой зорилт дэвшүүлсэн. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй" гэсэн утгатай албан тоотыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд явуулсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ