Эхнэр нь нөхрөө мэсээр гэмтээсэн хоёр хэрэг гарав


Өчигдөр СХД-ийн 29-р хорооны “Москва хороололд гэртээ үл ялих зүйлээр шалтаглан нөхөр 38 настайБ-г эхнэр 36 настай Б нь согтуурсан үедээ хэвлийн тус газар нь хүйтэн мэсээр гэмтээсэн хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн эхнэр 23 настай М нь гэр бүлийн маргаанаас болж нөхөр 27 настай Г-г хүйтэн мэсээр гэмтээсэн хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэстшалгаж байна.
Түүнчлэн БЗД-ийн 27-р хорооны иргэн 51 настай эрэгтэй Д нь гэртэйгээ шатаж, түлэгдсэн шархтай нас барсан хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ