Ослын улмаас гурван хүн бэртэж, нэг хүн амиа алдав


Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллоос баруун тийш 500 орчим метрт автозам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргасан байна. Улмаар ослын газар очиход “Прус-10” загварын суудлын автомашин, “Пропокс” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ. Ослын улмаас 41 настай эмэгтэй, 42 настай, эрэгтэй, 26 настай, эрэгтэй, 44 настай, эрэгтэй нар хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-рүү хүргэжээ. Түүнчлэн 44 настай, эрэгтэй гэмтлийн эмч нарт хүлээлгэж өгөх явцад нас барсан тул цогцосыг ШШҮХ-ийн шинжээч нарт шилжүүлсэн байна.
Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, МУИС-ийн гуравдугаар байрны баруун талдавтозам дагуух гэрэлтүүлгийн шонг автомашин мөргөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргасан байна. Ингэхэд “Гранд марк-2” загварын суудлын автомашин гэрэлтүүлгийн шон мөргөсний улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байсан аж. Тодруулбал, 19 настай, эмэгтэй Н хавчуулагдсан байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, жолооч 21 настай, эрэгтэй, зорчигч 20 настай, эрэгтэй, 21 настай эмэгтэй нар мөн гэмтсэн байсныг Яаралтай түргэн тусламжийн эмч нартай хамтарч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-рүү хүргэжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ