40 иргэнийг аварчээ

Өчигдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн гурав, зөрчлийн хоёр, цогцос гаргах нэг дуудлага ирсэн бөгөөд харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах анги, нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллажээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Торгоны зам худалдааны төвийн хойно хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу цагтАврах, гал унтраах 10 дагаар ангийн нэгдүгээр тасаг ажиллажунтраасан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 12 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад орцонд цахилгааны ерөнхий хуваарилах самбар шатаж байсныг унтрааж, хорт хий утаанаас хамгаалах багтай ажиллан утаажилтын бүсээс 40 иргэнийг гаргаж амь биеийг нь авран хамгаалсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ