Ой хээрийн 50 түймэр гарчээ

Дулааны улирал эхлээд ердөө нэг сар өнгөрөхөд улсын хэмжээнд ой, хээрийн түймэр 50 удаа гарчээ. Тухайлбал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын III багийн Булшин гол хэмээх газар нутагладаг, иргэн С-ийн өвөлжөөнд гал алдаж, дөрвөн га талбай, Түмэнцогт сумын II багийн иргэн Б-ын охин ил задгай үнс нурам асгасны улмаас түймэр дэгдэж, 12400 га талбай сүйдсэн бол, Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс хойд зүгт 35 км-т Онон багийн нутаг, Цагаан горхи гэдэг газар тус багийн малчин М үнс нурам ил задгай хаяснаас гал алдан 40 га талбай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны III баг, “Салхит уул” хэмээх газар иргэн Б-ийн гэрийн яндангаас оч хаяснаас өвөлжөө нь шатаж, улмаар хээрийн түймэр гарч 150 га бэлчээрийн талбай шатсаныг Онцгой байдлынхан шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраажээ.  Монгол орны нийт нутгаар цаг агаар дулаарч, хаврын хуурайшилт эхэлж буйтай холбогдуулан малчид өвөлжөө, хаваржаагаа сэлгэхдээ үнс, нурмаа ил задгай асгахгүй байх, малын бэлчээрт татсан тамхи, асаасан шүдэнзээ бүрэн унтраахыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.

Ж.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ