Ч.Баттуулын хэргийг хуваариллаа

АНУ-ын Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ял сонсоод буй Ч.Баттуулын өмгөөлөгчид гомдол гаргаад буй. Тиймээс гомдлоо Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар дугаар шүүхэд /хуучнаар Нийслэлийн шүүх/ хүргүүлжээ. Харин шүүх гомдлыг хүлээн авч танилцаад Н.Батсайхан шүүгчид хуваарилсан байна. Ингэснээр Ч.Баттуулын хэрэгтэй 30 хоногийн дотор танилцаж, хурлын товыг гаргах юм. Ч.Баттуулын хувьд өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Тэрээр хорихын 19 дүгээр өрөөнд хоригдож байсан бол түүнийг 15 дугаар өрөө рүү шилжүүлсэн байна. Тус өрөөнд хүний наймааны хэрэгт шалгагдаж байгаа хоёр гурван эмэгтэй хоригдож байгаа бөгөөд тийм хүмүүстэй нэг өрөөнд хорьсонд Ч.Баттуул ихэд гомдолтой байгаа аж. Учир нь тус өрөөнд орсон даруйд өрөөнийх нь эмэгтэйчүүд түүнийг дарамтлах байдал үзүүлжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ