Алслагдсан сургуулийн сурагчид автобустай боллоо

Нийслэлийн ерөнхий боловсролын есөн сургууль сурагчдын автобустай боллоо. Автобус тус бүр нь 90 сая төгрөгийн үнэтэй. Энэ хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргасан юм. Сурагчдын автобусыг нийлүүлэх үүргийг “Хьюндай” компани хүлээжээ. Ингэхдээ монголын эрс тэс уур амьсгалд зориулж хүүхдүүдэд үйлчлэх автобуснуудад тусгай тоноглол хийсэн байна. Нэмэлт халаалт тавьж, мөн үйлдвэрээсээ дан шилтэй гардаг ч хүйтний улиралд цантахгүйг нь тооцоолж давхар цантдаггүй шил хийжээ. Энэ удаагийн есөн автобусыг сурагчдын автобус зайлшгүй шаардлагатай байгаа СБД-ийн 35, 71 дүгээр сургууль, ХУД-ийн 7, 26 дугаар сургууль, ЧД-ийн 117 дугаар сургууль, СХД-ийн 67, 122 дугаар сургууль, БГД-ийн 19 дүгээр сургуулиудад хуваариллаа. Тооцоогоор шинэ автобуснууд ажилд гарснаар 2621 хүүхэд хүлээхгүй, даарахгүйгээр сургуульдаа явах боломжтой болж байгаа юм. Автобуснууд өдөрт 402 км-ийг туулжБэлх, Сэлхээс эхлээд Шарга морьт, Морингийн Даваа, Био комбинат, Монос, Тахилт, Эмээлт, 22-ын товчоо хүртэл маршрутаар сурагчдыг сургууль гэр хоёрынх нь дунд тээвэрлэх юм. Дашрамд дурдахад 2013 оны 12 дугаар сарын байдлаар долоон дүүргийн34сургууль, 2 цэцэрлэгийн110 автобусаар 3231 сурагчдийг тээвэрлээд байна гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Дүүрэг Сургуулийн нэр Нийт суралцагчдын тоо Тээвэрлэх хүүхдийн тоо Рейс /км/
1 СБД 35-р сургууль 1456 611 25км
71-р сургууль 1200 200 12 км
2 ХУД 7-р сургууль 1766 198 40км
26-р сургууль 531 105 30км
3 ЧД 117-р сургууль 1091 150 22 км
4 СХД 121-р сургууль 216 119 100км
67-р сургууль 3176 748 110км
122-р сургууль 665 140 18 км
5 БГД 19-р сургууль 937 350 45км
нийт 11038 2621

402 км

Сургуулийн нэр Хамрах хүрээ Байршил
35-р сургууль Бэлх, Сэлх, Чингэлтэй Шарга морьт,Ар хустай, зуслан СБД 14-р хороо 6 буудал
71-р сургууль Сэлх, Хадат, Цолмон, Цээнэ СБД 20,18-р хороо
7-р сургууль Морингийн Даваа, Био комбинат ХУД-ийн 9-р хороо Нисэхийн автобусны буудлын зүүн талд
26-р сургууль Хабитат, Мод үржүүлэг, 5-р хэсэг, Монос, 120 ЦА,7-рхэсэг ХУД Туул тосгон 13-р хороо
117-р сургууль Санзай, Хандгайт, Гүнтзуслангуудаас ЧД 19-р хороо Дунд салхит
122-р сургууль Тахилтын 6,11-р хэсэг Эмээлт, Хургана, Бордоо, Баруун туруун,384-ийн гарам СХД 22-р хороо
121-р сургууль Гүнт, Баруун түрүү, Шархад, Нарийн, Шижир, Даваа, Тахир соёот СХД 21-р хороо хороо, 361 гарам
67-р сургууль Зээл, 24-р хорооны эцэс СХД 8-р хорооБаянхошууны хуучин эцэс
19-р сургууль Эмээлт, Бордоо, 22-ын товчоо БГД20-р хороо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ