Г.Алтанхүүгийн хэрэг УМБГ-т шилжээгүй

21 настай хамтран амьдрагч бүсгүйнхээ амь насыг хөнөөсөн хэргээр иргэн Г.Алтанхүүд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-нээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, сэжигтнээр тооцон 461-р хорих ангид саатуулан шалгаж байна.

Хэрэгт Улсын ерөнхий прокурор хуулийн дагуу хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст явуулж байгаа юм байна. Зарим хэвлэлүүдээр энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү шилжсэн гэсэн мэдээлэл гарсан нь ташаа мэдээлэл гэдгийг албаны хүн хэллээ.

Мөн талийгаачийн ар гэрийнхэн шинжээчдийн гаргасан эхний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул дахин шинжээчдийн баг томилогдон ажиллаж байгаа аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ