Г.Алтанхүүгийн дүү Г.Бурмаа шүүхэд гомдол гаргажээ

Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ зодож амь насыг нь хөнөөсөн гэх хэрэгт шалгагдаж байгаа Г.Алтанхүүгийн дүү Г.Бурмаа шүүхэд гомдол гаргажээ.

Тэрээр талийгаач Б.Цэдэн-Иш бүсгүйн эгч Хандсүрэнг ахыг нь "алуурчин" гэж доромжилсон хэмээн Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргасан байна. Түүний гомдлын дагуу талийгаач бүсгүйн эгчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд энэ талаар хүний эрхийн хуульч М.Ичинноров өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ