Өвөр дээрээ хүүхдээ авч явсан жолооч хүний аминд хүрлээ


Өнөөдөр зам тээврийн ослоор нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, өнөөдөр 14.00 цагт “Хүчит шонхор” захын хашаан дотор Prius маркийн автомашины жолооч явган зорчигчийг зогсож байсан Starex маркийн автомашинтай хавсарч мөргөн амь насыг нь хохироосон байна.
Жолоочийн ярьж буйгаар “Хүүхдээ хажуудаа авч явж байтал өвөрлүү нь гарч ирж сандаргасан. Тиймээс хүүхдээ цаашаа түлхэх гэж байгаад газаа \хаазаа\ гишгээд явган зорчигчийг мөргөсөн” гэлээ.
Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ