Вакцинаас харшилсан охин үхэлтэй тэмцэлдэж байна

Баянхонгор аймгийн иргэн Д.Намжилдорж вакцины харшлаас болж амиа алдах дээрээ тулаад буй долоон настай охиныхоо төлөө өнөөдөр Ерөнхийлөгч У.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд болон Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт хандаж буйгаа илэрхийлж хэвлэлийнхэнд хандав.

Н.Энхбилэг охин өнгөрсөн аравдугаар сарын 8-ны өдрийг хүртэл эрүүл саруул,хичээл сургуульдаа явж байгаад 2013.10.08-нд Баянхонгор аймгийн эмч нар түүнд сахуугийн вакцин хийснээс болж охины гар, хэл гэх мэт эд эрхтэн нь хүрэнтэн хавдаж, үхжиж эхэлжээ. Бие нь улам муудаж бүр зарим хурууг нь тайрсан ч үлдсэн эд эрхтэн нь үхжиж, ямар ч эмчилгээ авахгүй болсон ба одоо охин үхэлтэй тэмцэн Эх нялхасын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг охины эцэг дуулгалаа.

Харин Эрүүл мэндийн яамнаас энэн асуудалд няцаалт хийж, хүүхэд вакцинаас болж өвдөөгүй, харин дэлхийд ховорт тооцогддог аюултай өвчнөөр өвчилсөн гэсэн тайлбарыг хийсэн байна.

Одоо охины минь бие улам муудсаар байгаа бөгөөд хоол идэж чадахгүй зовиурладаг,хэл яриа нь муудаж, ярихад бэрхшээлтэй болсон байна. Өмнө нь зүгээр алхдаг байсан бол одоо чадахаа больж,баруун, зүүн хоёр гарынх нь эрхий хуруу хоёулаа үхжиж эхэлсэн тул тайруулсан. Мөн хэлнийх нь зарим үхэжсэн хэсгийг тайрсан. Одоо өдөр, шөнийн алинд нь ч унтаж чадахгүй зөвхөн өвчин намдаагч хэрэглэж, өдөр хоногийг аргацааж байгаа гэсэн юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ