Бааранд зодолдож нэгнийхээ аминд хүрэв


Баярын өдрүүдэд хоёр иргэн угаартаж нас барсан байна.СХД-ийн хоёрдугаар хороо Тоосгоны гудамжинд 26 настай эрэгтэй хүн угаартаж нас баржээ. Мөн СХД-ийн зургаадугаар хорооны дулааны худагт, нэр, хаяг нь тодорхойгүй 25-30 насны эрэгтэй хүн угаартаж нас барсан байна.
ТүүнчлэнХан-Уул дүүргийн зургаадугаар хороо 39 настай эрэгтэй хүн гадны нөлөөтэй нас барсан байна. Мөн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд бааранд хоорондоо зодолдож, нэгнийхээ амь насыг хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал иргэн Г гэгч караокед архидан согтуурч, улмаар хамт явсан нэгэнтэйгээ харилцан зодолдож амь насыг нь бүрэлгэжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ