Настнууд залилуулахаас болгоомжил гэв

Сар шинийн баяр тун удахгүй болох гэж байна. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас элдэв залилангийн хэргээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Учир нь цагаан сарын үеэр настай хүмүүст одон тэмдэг, өргөмжлөл өгнө гэж хорооны болон өөр ямар нэг байгууллагын нэр барин гэрт дагаж очоод ээмэг зүүлт, эд хөрөнгийг нь дээрэмдэх, залилан авах хэрэг ихээр гардаг байна. Өмнөх сар шинийн баяруудаар иймэрхүү хэрэг нэлээд бүртгэгдэж байсан бөгөөд тухай бүрт нь хэрэгтнийг баривчилж байсан аж. Мөн ээж аавыг чинь номонд оруулна гэх мэт аргаар залилж хүмүүсээс мөнгө авдаг залилангийн хэрэг ч гардаг гэдгийг анхааруулсан юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ