Арсен Венгер Адебайорыг магтав

Английн хөлбөмбөгийн “Арсенал” багийн ахлах дасгалжуулагч Арсен Венгер өнөө орой Английн Хөлбөмбөгийн цомын төлөөх тоглолтын өмнө өрсөлдөгч баг “Тоттенхэм”-ын довтлогч Эммануэль Адебайорыг магтсан байна. “Тэр бол онцгой ур чадвартай тоглогч. Надад үүнийг ойлгож мэдэх сайхан боломж олдсон.

Тэр хэсэг завсарласны эцэст талбай дээр гарч ирээд өөрийн шилдэг тоглолтыг үзүүлж эхэлсэн. Адебайор, Сольдадо хоёрын хослол өрсөлдөгч багийг маань хүчирхэг болгосон. Бид энэ хослолыг онцгой анхаарч тоглох ёстой” хэмээн Венгер ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ