Дэлхийд зарлагдсан хулгайчдыг Mонголын хилээр хэн оруулав

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурлын үеэр гадаадын 1000 гаруй зочин төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахаар цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Энэ үеэр Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Пакистаны гурван иргэнийг баривчилсан юм.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Т.Сайнжаргал энэ талаар өнөөдөр мэдээлэл хийж, цагдаагийн албан хаагчид шуурхай ажилласныг ярилаа. Хэдийгээр тэд шуурхай ажиллан гэмт этгээдүүдийг баривчилсан нь сайшаалтай ч хил гаалийнхны хараа хяналт сул байгааг харуулсан хэрэг болов.

Эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийг Интерполын хуудсанд нэр ус, зураг хөрөгтэй нь гаргасан байдаг. Гэтэл манайхан уг этгээдүүдийг хилээрээ сул нэвтрүүлчихжээ

Харин түүнийгээ түр оршин суух визтэйгээр орж ирсэн хэмээн хээв нэг тайлбарлах ажээ.

Тэр ч байтугай гэмт этгээдүүд манай улсын хилээр хэзээ нэвтэрсэн, хэрхэн баригдсан, хаана орогнож байсан талаар ЦЕГ-ын мэдээнд огт дурссангүй. Өөрөөр хэлбэл, долоон жил эрэн сурвалжлагдсан этгээдүүд Монголд өнөөг хүртэл яаж аж төрсөн нь тодорхойгүй гэсэн үг юм.

"Тэднийг баривчилсан"гэдэг ганц үгээр бүхнийг таглав. Цагдаагийнхан юутай ч баривчилдаг юм байж. Тэгэхээр тэднийг зуучилсан, хил нэвтрүүлсэн, орогнуулсан, нуун дарагдуулсан нөхдийг хэрхэх бол гэдэг л үлдэв. Энгийн нэгэн иргэн ингээгүй нь тодорхой. Эрх мэдэлтний гар орсон нь мэдээж. Манайх хил дамнасан луйварчдын орогнодог газар болчихсон юм биш байгаа гэх хар эндээс төрснийг нуух юун.

Дэлхийд зарлагдсан хулгайчдыг Mонголын хилээр хэн оруулав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ