A(H1N1) вирус илэрчээ

Томуу, томуу төст өвчний гаралт улсын хэмжээнд амбулаторид хандаж үйлчлүүлэгсэдийн 5.3 хувь, Улаанбаатар хотод 5.5 хувь, аймгуудын дундаж 5.1 хувьтай байна. Түүнчлэн 110 сорьц хүлээн авч шинжлэхэд гурван сорьцод A(H1N1) вирус илэрчээ. Амьсгалын замын хүнд халдвар нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 10.4 хувийг эзлэж, өнгөрсөн оныхоос 3.1 хувиар буурч, нас баралт бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албанд 175 хүн хандаж үйлчлүүсэнээс шинэ сүрьеэгийн 17 тохиолдол илэрч, бүртгэл хяналтанд орж, найм нь эмнэлэгт хэвтжээ.

 

Ж. Цэлмэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ