Ч.Баттуулд холбогдох хэргийн шүүх хурлын тов удахгүй гарна

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэх Ч.Баттуулын гомдлыг шүүх хүлээн авч танилцан, хэргийг давж заалдах шатны шүүгч Н.Батсайханд хуваарилжээ.
Ингэснээр, хэргийг хариуцан авсан шүүгч тус хэрэгтэй 30 хоногийн дотор танилцаж, шүүх хурлын товыг гаргах юм.
Ч.Баттуулын хувьд өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа ба анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ял оноогоод байгаа юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ