ШӨХТГ Номингийн сүлжээ дэлгүүрүүдтэй харилцан ойлголцолд хүрчээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Номин Холдинг ХХК-ийн хүнсний сүлжээ дэлгүүрт албан шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу Номин Холдинг өөрсдөөс шалтгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Юуны өмнө харилцагчийн хураамжийг Номингийн хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд 2013 оны 12-р сарын 1-нээс тэглэсэн. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд нэмүү өртгийн албан татварын хөнгөлөлт үзүүлдэг байна. Гэвч тэдний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэдэг худалдааны байгууллагад энэ хөнгөлөлт үйлчилдэггүй. Иймд худалдан авагчдын гар дээр тухайн бүтээгдэхүүн НӨАТ шингэсэн үнээр хүрдэг. Зөрүүтэй энэ ойлголтыг шийдвэрлүүлэхийн тулд хууль тогтоох байгууллагад хамтран уламжлахаар Номин Холдинг ХХК, ШӨХТГ харилцан зөвшилцөлд хүрчээ.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ