Иргэдээс маргааш санал авч эхэлнэ

НИТХ-ын захирамжийн дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн ажлыг эхлүүлэхээр болоод байна. Үүний хүрээнд Нийслэлийн дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр 20 компани 31 санал ирүүлснээс ажлын хэсэг тодорхой шалгуур үндэслэн эхний ээлжинд 12компани шалгаруулан төслийн удирдах хороонд танилцуулсан байна. Харин эдгээр компаниас аль нь дахин төлөвлөлтийн ажлыг гардан гүйцэтгэхийг иргэдийн саналаар шийднэ. Тиймээс иргэдээс санал авах ажлыг маргаашнаас 12-ныг дуустал зохион байгуулахаар болсон байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ