Гэрч, хохирогч, гэмт хэрэгтнүүд зэрэгцэн суусаар байх уу

Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль энэ сараас хэрэгжиж эхэлж байна. Гэтэл манай улсад шүүх хуралд сэжигтэн, хохирогч, гэрч гээд энэ хэрэгт холбоотой бүх хүн нэг хаалгаар орж, гардаг хэвээр байсаар байна. Гадны улс орнууд дэд бүтцийн энэ асуудлаа аль хэдийн шийдчихсэн байдаг юм байна. Тиймээс манай улсад шүүх хуралдааны танхимын шинэ барилга байгууламж барих, мөн мөрдөн байцаах үйл ажиллагааны үед стандартын шаардлагахангасан, ялангуяа хохирогчийн, гэрчийн сэтгэлзүйн аюулгүй байдлыг хангасан өрөө тасалгаа, техникийн шийдэл бий болгох шаардлага тулгамдаад байна.

Энэ хүрээнд шүүхийн тойргийн шинэ цогцолборууд энэ оноос баригдахаар төлөвлөгдсөн гэнэ. Энэхүү тойргийн шүүхийн цогцолбор нь хохирогчийн , гэрчийн, хуралдаанд оролцогч талуудын оролцоо, эрхийг хангахад чиглэсэн стандартын шаардлага хангахуйц байрууд байх юм байна. Одоо байрлаж байгаа манай шүүхийн танхимууд ихэвчлэн хуучин цэцэрлэгийн барилгууд байдаг аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ