Кароакед хүн амины хэрэг гарчээ


Уг хэрэг Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт гарчээ. Тодруулбал, тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг нэгэн кароакед Г гэгч архидан согтуурч, улмаар хамт явсан найзтайгаа зодолдож толгойг тус газар нь сандлаар цохиж амь насыг нь хөнөөсөн байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Мөн тус дүүргийн зургадугаар хороонд 39 настай эрэгтэй бусдад зодуулсан байдалтай амиа алдсан хэрэг гарсан байна.Хэргийг цагдаагийн алба хаагчид шалгаж, талийгаачийг хэн болохыг тогтоох ажил хийгдэж байгаа аж.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ