Генерал Т.Дашдэлэгийг өнөөдөр шүүнэ

Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, Бригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэнэ. Тэднийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-нд шүүх байсан ч тодорхой шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох бөгөөд хурлын шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, М.Алдар, өмгөөлөгчөөр Н.Хатанбаатар, Д.Халзан, Н.Энхзаяа, улсын яллагчаар Б.Эрхэмбаяр нар оролцоно.
Хэргийг сануулбал, Генерал Т.Дашдэлэг нарыг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцны их биеийг төмөр хайлуулах үйлдвэрт тушааж, моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй гэсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ