“Бид Өглөөний Хүн” ТББ-ынхан буяны ажлаа үргэлжлүүлж байна

“Бид Өглөөний Хүн” ТББ болон УИХ-ын гишүүн Г.Уянга нар Нийслэлийн тэргүүний 116-р сургууль буюу харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль дээр ажилласан байна. “UA Consulting LLC”-тэй хамтран нийт 88 сурагчдад гарын бэлэг гардуулсан байна. Өмнө нь тус ТББ-ын зүгээс “TESO” компанитай хамтран Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдад аарц болон гарын бэлэг тараасан байна. Үүнээс гадна тэдгээр ажилчдад нүүрс өгсөн байна. Тэд нийгмийн сайхан сайхны төлөө олон ажил төлөвлөсөн байгаа бөгөөд дэс дараатайгаар хэрэгжүүлэхээр болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ