Энхийг сахиулагчдын тавдугаар ээлж өнөөдөр явна

Хойд Судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II шатны эмнэлгийнхэнд болон тус улсын ард иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх V ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэх өнөөдөр хойд Суданыг зорих аж. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, ШШГЕГ, ЦЕГ, Зэвсэгт хүчний 17 ангийн төлөөлөл болсон энхийг сахиулах V ээлжийн цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Ж.Ганхуяг, орлогчоор нь дэд хурандаа С.Пүрэвдорж нарыг томилжээ. Энэ удаа 68 алба хаагч үүрэг гүйцэтгэхээр явж байгаагийн 31 нь эмэгтэй аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ