Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

УИХ-ын даргын ивээл дор сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-нд Төрийн ордонд болно. Энэ удаагийн улсын аваргын тэмцээнд Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцох аж.
Тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд эхний шатнаас шалгарсан эрэгтэй 20, эмэгтэй долоон шатарчин шигшээ тоглолтод өрсөлдөх юм байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ