Төрийн банкны экс удирдлагуудыг цагдан хорилоо


Хуучнаар "Хадгаламж банк" буюу одоогийн Төрийн банкны бизнес хариуцсан дэд захирал асан Н.Амгалан, Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал асан Н.Наранхүү болон Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Батбаяр нарыг хуулийн байгууллагаас сэжигтнээр татан шалгаж эхэлжээ. Тэднийг авлига хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж эхэлсэн хэмээн эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ