Алдарт дуучин Nana Монголд тоглоно


Дэлхийн алдарт дуучин Nana Kwame Abrokwa 2014 онд өөрийн азид хийх аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа талаар Дэлхийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд цацаад байсан билээ. Тэгвэл дуучин аялан тоглолтоо Монголоос эхлэхээр болжээ. Түүнд Монголд тоглох саналыг “Монгол Австрийн залуучуудын холбоо”-ноос тавьсан байна.
Тэрээр Герман улсын нийслэл Берлинд байрлах Монголын Элчин сайдын яаманд удирлагууд болон “Монгол Австрийн залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, 2014 оны гуравдугаар сарын нэгэнд өөрийн “Remember the Time” нэртэй тоглолтоо Монголд хийх талаар санал солилцож, хамтран ажиллах гэрээ ч байгуулсан гэнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ