Монгол бүсгүй Солонгос нөхрөө дарамталж байжээ

Нэгэн солонгос эр 10 жилийн турш Монгол эхнэртээ дарамтуулж, хүчирхийлэлд өртөж амьдарсан талаараа нэгэн нэвтрүүлэгт оролцон дэлгэрэнгүй ярьжээ.

Тэрбээр эхнэртэйгээ 2002 онд танилцаж, улмаар 2004 онд хуримаа хийжээ. Ингэхдээ ар гэрийнхэнд нь их хэмжээний мөнгө өгч, гадаадад хүртэл аялуулсан байна. Мөн дагавар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж, сүйн зардлыг нь бүрэн даажээ. Гэвч түүний эхнэр байнга харааж, гар хүрдэг байсан аж.

Харин түүний эхнэр одоогоор 7 настай хүүгээ аваад Монгол руу явсан бөгөөд тэрээр эхнэрээ эргүүлж авчрах хүсэлгүй байгаа бөгөөд өөрийн төрсөн хүүгээ буцаан Солонгост авчрахыг хүсч байна хэмээн ярьжээ.

 Б.Тэмүүлэн

.jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ