Эрэлч нохой их хэмжээний хар тамхи илрүүлэв

УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Цагдаагийн байгууллагын эрэлч нохойн албатай хамтран нууцаар хар тамхи борлуулдаг нэгэн газарт шалгалт хийжээ. Улмаар их хэмжээний хар тамхи илрүүлж, эд мөрийн баримтаар мансууруулах төрлийн каннабис, “мөс” буюу “Ice” хурааж авчээ.

Хоёр байгууллага хамтран өнгөрсөн намраас хар тамхитай тэмцэх чиглэлээр нохой сургаж эхэлсэн бөгөөд ийнхүү цагдаагийн байгууллага хар тамхи, мансууруулах бодис илрүүлэхэд бэлтгэгдсэн өөрсдийн нохойтой боллоо.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ