Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНСУ-ын 3 иргэнийг нутаг буцаалаа

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас хийсэн ээлжит хяналт шалгалтын хүрээнд Монгол Улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн үндэслэлээрБНСУ-ын гурван иргэнийг албадан гаргалаа.
Манай улсад жуулчлахаар ирсэн дээрх гурван иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэдэд гоо сайхны үйлчилгээ үзүүлж байсныг тогтоожээ.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох журамд заасны дагуу эдгээр иргэний Монгол Улсад орж ирэх эрхийг гурван жилээр хассан байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ