Ли Бён Хон хятадыг байлдан дагуулж байна

Ли Бён Хон Хятадад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хэмжээний од гэдгээ баталж “G.I.Joe: Retaliation” кинонд тоглосон дүрээрээ шагнал авчээ.
Дөрөвдүгээр сарын 10-нд 9 дэх “Huading Awards”-ийн ёслолын ажиллагаанд Гонконгод очиж оролцсон бөгөөд тэндээс “Гадаадын шилдэг эрэгтэй жүжигчин”-ий шагналыг гардан авсан байна.
Шагналын эздийг Гонконг, Тайвань, Сингапур, Макао болон Хятадын зарим бүс нутгийн оршин суугчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээр тодруулсан байна.
Уг ёслолд Ли Бён Хон, Хан Га Ин и Чхве Си Вон нар оролцсон бөгөөд тэд Жеки Чан, Энли Лау, Самон Ям, Це Тин Фун, Фань Бин Бин болон бусад нэр цуутай хүмүүс ч уригдсан байжээ..
Шагналаа аваад Ли Бён Хон: “Би Солонгосод болон хилийн чанадад байгаа шүтэн бишрэгчиддээ талархал илэрхийлж байна. Би тэдний хүчээр л өдий зэрэгтэй яваа юм. Ялангуяа хүүхэд наснаасаа шүтэн биширч ирсэн, Азийн хамгийн шилдэг жүжигчин Жеки Чанд онцгой их талархаж байна.” гэж хэлсэн байна.
Жеки Чан өөрөө “Бурхдын хуяг дуулга 3” киногоороо “Шилдэг найруулагч”-ийн шагналыг хүртсэн юм.
Эх сурвалж: "ТВ 7 хоног" сэтгүүл
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ