Генерал Т.Дашдэлэгт 3.5 жилийн ял оноолоо

Байлдааны сөнөөгч, бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт холбогдолтой бригадын генерал Т.Дашдэлэг нарыг шүүх хурал өнөөдөр үргэлжилсээр шийдвэрээ гаргалаа.

Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган генерал Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял, н.Сэргэлэнбаатарт 5.1, н.Бямбаноровт 7.1 жилийн ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр ийнхүү анхан шатны шүүхээс шийдвэр гаргалаа.

Хэрэгтнүүд сөнөөгч, бөмбөгдөгч онгоц задлаж Хойд Солонгосын талд 1.5 сая ам.доллараар худалдсан хэрнээ моторыг нь хүлээлгэж өгөөгүй учир тус улсаас манай улсын Засгийн газраас мөнгөө эргүүлэн авахаар нэхсэн юм. Ингэснээр уг дуулиант хэрэг хуулийн байгууллагынханд шалгагдаж ийнхүү шүүхээс ял оноогоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ