Сайд аа та вакцин хийлгэсэн үү

2011 онд дэлхийн эмийн үйлдвэрлэлийн салбарын ашиг 954 тэрбум ам.долларт хүрч байсан бол энэ жилд 1 их наяд ам.долларын хэмжээг хэдийнэ давах тооцоо гарчээ.
Тэгвэл эмийн үйлдвэрлэл дотроо хамгийн өндөр борлуулалттай нь вакцин байдаг.
Учир нь вакцины сурталчилгаанд мөнгө бага зарлагддаг, олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын сүлжээгээр дамжуулан таван тивийн олон оронд төрөөр нь дамжуулан шахах боломжтой байдгаараа эм үйлдвэрлэгчдийн хувьд алт эрдэнэс нь болсоор иржээ.
{!!!left!!!}Төр засаг нь тарилаа гэвэл тариулдаг, болилоо гэвэл тариулдаггүй ард түмэн хэцүү еэ хэмээн вакцины бодлогод төрөөс хэт нөлөөлдөг Латин Америкийн орнуудын тухай нэлээд хэдэн жилийн өмнө дэлхийн хэвлэлүүдээр шуугидаг байлаа.
Ингэж бичих болсон шалтгаан нь сүүлийн 20 жилд эмийн үйлдвэрлэлийн салбарын хамгийн гүйлгээтэй бүтээгдэхүүн болсон олон төрлийн вакцинуудын гол зах зээл 90-ээд оны сүүл 2000-аад оны эхэн үеэр Бразил, Аргентин, Уругвай, Парагвай, Венесуэл, Чили, Перу зэрэг улс болж хувирсантай холбоотой байлаа.
АНУ, Мексик, Канад болон Европын эмийн үйлдвэрлэлийн аварга том корпорациудын борлуулалтын гол бодлого ч тийш чиглэж байв.
Харин нэлээд сүүл үеэр Азийн дорой буурай болон хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарт энэхүү асар их мөнгөний зах зээл шилжсэн юм.
Учир нь тэдгээр орнууд дорой хөгжилтэй, хүн ам ихтэй, тэр чинээгээрээ өвчлөл өндөр учир эм бэлдмэл, вакциныг ууж өгөх нь мэдээж.
Яг ийм зам руу манай улс орсон гэхэд болно. Ардчилал ялснаас хойш Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын зөвлөгөөг үлгэрчлэн дагаж хүн амдаа хэрэгцээтэй гэж үзсэн вакцинаа тарьж эхэлсэн юм.
Мэдээж хэрэг дээр дурдсантай адил тарилаа гэвэл тариулдагийн үлгэрээр дуулгавартай монголчууд төр засагтаа итгэсээр ирсэн. Харин сүүлийн үед олон нийтийн сүлжээний ачаар, интернэт ухаж дэлхий дахины мэдээллийг чөлөөтэй авдаг болсныхоо тусаар вакцинтай холбоотой сөрөг мэдээллүүдийг бид хангалттай сонсож, харсаар ирлээ.
Одоо харин төр засгаас, эрүүл мэндийн яамнаас хариуцлага нэхэж, баримт материал дэлгүүлэх цаг иржээ. Гадаадын орнуудад вакцины дараах хүндрэл, хор уршигтай холбоотой тохиолдлууд бүртгэдэг, хариуцлага нэхдэг байгууллага байдаг бол манай оронд хэвлэлээр бичигдсэн хүндрэлүүдийг л тоолохоос хэтэрдэггүй гэдгийг хэн ч мэднэ.
Харин ойр тойронд маань вакцины хүндрэл, сөрөг нөлөөллөөс болж өвдсөн зовсон тохиолдол хэр их байдгийг эргэн санавал мундахгүй олон.
Тийм байхад саяд нэг тохиолддог хэмээн ам таглах тэдгээр цагаан нөмрөгтнүүд хэний өмнө хариуцлага хүлээсэндээ ийн мэргэжлээрээ түрүү барин муйхарладаг юм бол.
Жилд нэг их наяд ам.доллар эргэлддэг ашигтай салбарын бүтээгдэхүүнийг хэний зөвлөснөөр Эрүүл мэндийн яамны хэнбугай гэдэг мэргэжилтэн, мэдлэгтэн нар нь төсвийн хэчнээн мөнгөөр оруулж ирэхийг шийддэг талаар олон нийтэд нэгд нэгэнгүй дэлгэх хэрэгтэй.
Гардасил гэдэг умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцины тухай сенсаци АНУ-д ид хүчээ авч байх үед, тэр вакциныг Монголд оруулж ирэн охидод тарьж байсан Эрүүл мэндийн дэд сайд асан нь өөрийн охиндоо тариулахгүй татгалзсан зэрэг элдвийн л юм сонссоор ирсэн.
Өчигдөр орой Монгол телевизээр вакцинтай холбоотой нэвтрүүлэгт уригдсан дэд сайд Ж.Амарсанаа хүртэл “Вакцинуудыг маань хэвлэлээр муулсаар байгаад хүн хийлгэхээ больчихлоо...” гэхчлэн шинжлэх ухааны ололт ярьж вакцинаа хамгаалсаар байгааг сонсоод дотор муухайрав.
Вакцинаас болж үхэлтэй тэмцэлдэж буй охины талаар нааштай зүйл дуулгахгүй хэрнээ вакцинаа хийлгэе хэмээн уриалах дэд сайд.
Үүнийхээ оронд вакцинтай холбоотой төрөөс явуулж буй бодлогыг уг үндсээр нь эхнээс нь авч үзэх хэрэгтэйг тэр хүн ярьсан бол ч.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ