ЭЦГ, УМБГ-ыг нэгтгэхээр боллоо

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тушаал гаргаж, ЦЕГ-ын удирдлагуудыг өөрчлөөд байгаа. Түүний тушаалаар шинэ бүтцээр ажиллахаар болсон ЦЕГ 157 хүний бүрэлдэхүүнтэй болж өргөжсөн. Харин 200 хүнтэй ажиллаж байсан УМБГ 60 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах болсон юм. Учир нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрыг нэгтгэх тушаал гаргасан байна. Тодруулбал, Улсын хэмжээнд онц хүнд, зохион байгуулалттай хэрэг мөрдөж буй хоёр газрыг нэгтгэж, цомхон, чадварлаг бүрэлдэхүүнээр ажлыг нь явуулахаар ийм шийдвэр гаргажээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ