“Шунхлай” зарим аймагт АИ-92 бензиний үнээ нэмжээ

Энэ сарын 3-наас “Шунхлай” компани хэд хэдэн аймаг дахь шатахуун түгээх станцад АИ-92 бензиний үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмж, 1670 төгрөг болгожээ. Харин бусад бензиний үнэ хэвийн байгаа гэнэ.
Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөр явуулсан ч үр дүнгээ өгөхгүй байгаа талаар иргэд болон нефть экспортлогч компаниудын зүгээс хэлж байна. Засгийн газартай гэрээ байгуулж үнэ тогтворжуулах хөтөлбөрт нэгдсэн компаниудын хувьд үнийг барих гэж “гүрийсээр” байгаа ч алдагдал хүлээн санхүүгийн хүнд нөхцөлд орсоор байгаа гэнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ