Тахарын албыг хэн удирдах вэ

Энэ сарын 1-нээс манай улсад шинээр хэд хэдэн хууль хэрэгжиж эхэллээ. Харин өмнө нь байгаагүй шинэ тогтолцоог бий болгохоор Тахарын албаны тухай хууль батлагдаад байгаа юм. Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн улс дамнасан ялтныг гадаад улсад шилжүүлэх, шилжүүлэн авах үйл ажиллагааг ч тэд хариуцах юм. Тахарынн албанд 500 хүн ажиллахаас одоогоор 250 хүн материалаа өгөөд байгаа аж. Тэгвэл эдгээр хүмүүсийг, мөн энэхүү шинэ агентлагыг удирдах хүмүүсийн нэрс тодорч эхэллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга асан, хурандаа О.Сэр-Од, ЦЕГ-ын Төв архивын газрын дарга Ц.Азбаяр, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга асан, хурандаа Н.Амарзаяа нарын нэр яригдаж байгаа аж.
Хамгийн магадлал өндөртэй нь ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга асан, хурандаа О.Сэр-Од гэв. Учир нь тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд өөрийнхүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Тиймээс түүнийг уг газрыг удирдахаар ийнхүү ажлаа хүлээлгэн өгсөн гэх бор шувуу нисээд байгаа аж. Түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шинэчлэх үйлст амжилт гаргасан хэмээн салбарынх нь ихэд үнэлдэг байна.
Харин Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга асан, хурандаа Н.Амарзаяагийн хувьд түүнийг хөрөнгө, орлогоо мэдүүлэлгүй, нуун дарагдуулсан хэмээн ажилгүй байгаа юм.
Тахарын Ерөнхий Газрын байрны асуудал одоогоор шийдэгдээгүй байгаа бөгөөд эхний ээлжинд ШШГЕГ-ын нэг хэсэгт байршуулахаар болсон байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ