Галт тэрэгтэй мөргөлдсөнөөс амиа алдав

Замын цагдаагийн газарт өчигдөр зам тээврийн осол хэргийн 286 дуудлага иржээ.Улмаар ослын улмаас нас барсан хүн нэг, гэмтсэн хүн ес бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 58 гарчээ. Тухайлбал, өчигдөр Дорноговь аймаг Сайншанд сумын төв 3-р багийн нутаг дэвсгэр Сайншанд Зүүнбаян чиглэлийн төмөр замын гарам дээр суудлын 711 дүгээр галт тэрэгтэй “Hyundai Accent” маркын суудлын автомашин мөргөлдөж, жолооч О нас барсан ноцтой зам тээврийн хэрэг гарсан. Иймд сар шинийн баяр ойртсон эдгээр өдрүүдэд ялангуяа төмөр замын гарам нэвтрэхдээ жолооч нар анхаарлаа өндөржүүлж болгоомжтой нэвтэрч байхыг анхааруулж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ