Ууц, өвчүүгээ хулгайд алджээ


БГД-ийн 20-р хорооны “Москва хорооллын урд дугуй засварын гадна иргэн 43 настай эмэгтэй Т-ийн автомашинаас гар цүнхтэй бэлэн биет 2,800,000 төгрөг алдагдсаныг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Мөн СБД-ийн 3-р хорооны Хангай зочид буудлын хойно тавьсан иргэн 25 настай эрэгтэй Э-ийн “Toyota prius-20” маркийн автомашинаас баруун хойд хаалганы шилийг хагалан хүрэн бор өнгийн цүнхтэй компаний улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, гэрээ, тамга зэрэг алдагдсан хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
ЧД-ийн тавдугаар хорооны “ОКТА” төвийн урд автомашины зогсоол дээр байсан иргэн 28 настай эрэгтэй О-ийн“Toyota Verossa” маркийн автомашинаас бэлэн биет 350.000 төгрөг, бусад эд зүйлс алдагдсан хэргийг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
ЧД-ийн 12-р хорооны иргэн 47 настай эрэгтэй Б-ийн өвлийн сууцнаас хоёр ширхэг хонины ууц, нэг үхрийн өвчүү алдагдсан хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ