Баяндалай суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо


Өмнөговь аймгийн Баяндалай суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо. Учир нь тус сумын Баян багийн нутаг Дундын-Ар булаг гэдэг газар малчин Н.Чадраабалын мал чононд уруулсан байна. Тиймээс чононд уруулсан 40 бог мал, нэг нохойг устгалд оруулжээ. Устгалд оруулсан мал, нохойноос дээж авч тус аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна. Иймд тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ