Чулуут сумынхан цагаан идээний үзэсгэлэн гаргана

Архангай аймгийн Чулуут сумын цагаан идээ үйлдвэрлэгчид өнөөдөр нийслэлд иржээ. Тэд 30 гаруй машинд 60 орчим тонн цагаан идээ ачиж ирсэн байна.Энэ жил сумын нутгийн зөвлөл зөвхөн Чулуутынхаа цагаан идээний үзэсгэлэн худалдааг дангаар нь гаргахаар болсон байна. Тэд нэгдүгээр сарын 10-наас эхлэн Скай худалдааны төвийн гадаа "ЧУЛУУТЫН ЦАГААН ИДЭЭ" нэртэй үзэсгэлэнгээ дэлгэх аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ